Иргэний танхим

Мэдээг хуваалцах

Иргэний танхим

   

 ". . . Иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй, хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгнээс

Баянгол дүүргийн “Иргэний танхим”-ын танилцуулга

            Баянгол дүүргийн Иргэний танхим нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн санаачлагаар 2010 оны 12 дугаар сарын 28-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтцэд шилжин ажиллаж байна.

            Баянгол дүүргийн Иргэний танхим нь өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 23 хороонд өөрийн салбар Иргэний танхимыг байгуулан төр иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна.

Баянгол дүүргийн “Иргэний танхим”-ын зорилго

            УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төсөл, хөтөлбөрүүд, нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол, байр суурийг тусгах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэхэд оршино.

Баянгол дүүргийн “Иргэний танхим”-ын зорилтууд

1.    Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн  байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх, төр иргэний түншлэлийг хөгжүүлэх,

2.    Танхимыг шийдвэр гаргах түвшин дэх иргэний оролцооны мэргэшсэн төрийн байгууллага болгон төлөвшүүлэх,

3.    Танхимын үйл ажиллагааны үр нөлөөтэй, тогтвортой байдлыг бэхжүүлэх, дотоод чадавхийг дээшлүүлэх,

Баянгол дүүргийн “Иргэний танхим”-ын үйл ажиллагааны чиглэл

            Баянгол дүүргийн иргэний танхим нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан Баянгол дүүргийн Иргэний танхимын журамд заасны дагуу дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1.    Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс гарах тогтоол шийдвэр, дүүргийн Засаг дарга, түүний харъяа төрийн байгууллагуудын гаргах шийдвэрт иргэдийн байр суурь, санал бодлыг тусгах, олон нийтийн санааг зовоож буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх,

2.    Хууль эрх зүйн болон иргэдэд шаардлагатай бүхий л төрлийн сургалтыг зохион байгуулах,

3.    Иргэдэд хууль сурталчлах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллээр хангах.

Баянгол дүүргийн “Иргэний танхим”-ын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

            Баянгол дүүргийн иргэний танхимаас 2013 онд Бангол дүүргийн 23 хороонд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнд:

1.    Шинэчлэлийн аян-БГД-т хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэлэлцүүлэг,

2.    Боловсролыг дэмжих аян-Эссэ бичлэгийн уралдаан, хорооны хүүхэд залуучуудын дунд төрөл бүрийн спортын арга хэмжээг тогтмолжуулах,

3.    Эрүүл мэндийг дэмжих аян-Явган аялал, эрүүл агаар эм хөтөлбөр, хороодод тэмцээн уралдаан зохион байгуулах,

4.    Иргэний оролцоог дэмжих аян-Ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх,

5.    Төрөл бүрийн хэлэлцүүлэг явуулах,

6.    Иргэдийг чадавхижуулахад чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулах.