ИТХ -н Даргын Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Баянголчууд та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван ажиллаж амьдрах нийгмийн таатай орчныг бүрдүүлэх гол зарчимд тулгуурласан дүүргийн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж байгаа бөгөөд эх оронч иргэнийг төлөвшүүлэх, ногоон хөгжлийг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд болон орчны бохирдлыг бууруулахад өрхийн зөвлөхүүдээр дамжуулан бүх насныханд зөвлөгөө мэдээллийг хүргэхээр зорьж 2018 оныг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ЖИЛ”, 2019 оныг “ИРГЭНИЙ САНААЧИЛГА”-ын жил болгон тус тус зарласан. Энэхүү зорилгын хүрээнд дүүргийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд үзүүлж буй өөрсдийн аливаа ажил, үйлчилгээгээр дамжуулан мэдээлэл өгөх, мэдлэг олгох, зөвлөн туслах ажлыг суурь зарчмаа болгон ажиллаж хэвшлээ.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үндсэн чиг, үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийнхээ эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхийлэх, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө нийгэм, эдийн засгийн хүрээний тулгамдсан асуудлуудыг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан шийдвэрлэхийг эрхэмлэн хороо болгонд “АЛДАРТ ЭХИЙН ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН КЛУБ”, “ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРОО”, “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮЛГЭМ”, ”СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАНЛАЙЛЛЫН КЛУБ”, “ӨРХИЙН ЗӨВЛӨХҮҮД”, оны хариуцлагатай иргэдээс бүрдсэн “ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ”, шатар болон ширээний теннис сонирхогчдын клубуудыг ажиллуулж, иргэддээ хүрч ажиллахын зэрэгцээ дүүргийнхээ бүтээн байгуулалттай иргэдээ танилцуулах аяллыг тогтмол явуулж байгаа билээ. Иргэн бүхэнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүд хаалга үргэлж нээлттэй байж, дүүрэг нь хороотойгоо, бүх шатны удирдлагууд болон төлөөлөгчид нь иргэн бүртэйгээ нягт холбоотой ажиллахын зэрэгцээ илүү хариуцлагатай, санаачилгатай, бүтээмжтэй ажиллахыг эрмэлзэн зорьж байгаагаа энэхүү дуулгая.

Айл, өрх бүрт баяр баясал, инээд хөөр дүүрэн байж,

аз жаргал бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

ГАЛИНДЭВИЙН ЭНХБОЛД