БАЯНГОЛ ДҮҮРЭГ 100 ӨВЛИЙН ӨВГӨНИЙ ПАРАДЫГ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой “100 өвлийн өвгөний парадыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Параданд өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас "Өргөө" кино театр хүртэл алхлаа. 
Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж буй энэхүү баярын парадад дүүргийн удирдлагууд болон 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, мөн Баянгол дүүргийн иргэд ороллоо.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар