БАЯНГОЛЧУУДДАА ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

Мэдээг хуваалцах

Нийслэлчүүд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цугларч, улирах оноо үдэж, ирж буй оноо угтан авдаг уламжлалтай. Тэгвэл Баянгол дүүргийнхэн шинэ жилийн үдэш “Өргөө 1” кино театрын өмнөх талбайд цугларч, баяраа тэмдэглэлээ.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ-дах Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Дэлгэрмаа нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлж Өвлийн өвгөн, цасан охидтой хамт нийт хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудад бэлэг гардууллаа.

Баянголчууд дүүргийнхээ удирдлагуудын хамтаар ая дуугаар сэтгэлээ хөглөн, баярын салютаа буудуулж, хуучин оноо баяр хөөртэй үдлээ.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар