БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нутгийн удирдлагын ордны ИТХ-ын хурлын танхимд боллоо.
Хуралд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Э.Энхзаяа, тэргүүлэгч А.Чинбат, Д.Ганзориг, Б.Мөнгөнсүх, М.Батдорж, Б.Нямсүрэн Тэргүүлэгчдийн хуралдаан хариуцсан зохион байгуулагч Ч.Мөнхсайхан нар оролцож цаг үеийн холбогдолтой 2 асуудал хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн ээлжит хуралдаанаар:
* Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн
тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, нутаг дэвсгэр товийг тогтоох тухай
* Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд урамшуулал олгох, иргэд сонгогчидтойгоо ажиллахад нь дэмжлэг үзүүлэх тухай зэрэг тогтоолуудыг хэлэлцэн баталлаа.