“ТӨЛ ТҮМНИЙ ҮЙЛС” ХАНДИВЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЦУГЛАРСАН ЭД МАТЕРИАЛЫГ ХОЁР АЙМГИЙН ГУРВАН СУМЫН МАЛЧДАД ХҮРГҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН КЛУБ”-ээс санаачилсан “ТӨЛ ТҮМНИЙ ҮЙЛС” хандивын аян 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
“ТӨЛ ТҮМНИЙ ҮЙЛС” аяны хүрээнд цугларсан 15 хайрцаг элгэвч, нэмнээ, төлийн уут, хөвөнтэй бээлий, эмийн сан, маск, лаа, шүдэнз, ахуйн хэрэглээний болон хүнсний барааг хаваржилт хүндрэлтэй байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сум, Их-Уул сум болон Төв аймгийн ажилсаг, хичээнгүй, хөдөлмөрч малчиддаа хүргүүллээ.
Тус аяныг амжилттай зохион байгуулж, идэвхитэй оролцсон “ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН КЛУБ”-ийн ахлагч нартаа талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.