БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нутгийн удирдлагын ордны ИТХ-ын хурлын танхимд боллоо.
Хуралд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Э.Энхзаяа, тэргүүлэгч А.Чинбат, Д.Ганзориг, Б.Мөнгөнсүх, М.Батдорж, Б.Нямсүрэн Тэргүүлэгчдийн хуралдаан хариуцсан зохион байгуулагч Ч.Мөнхсайхан нар оролцож цаг үеийн холбогдолтой 5 асуудал хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн ээлжит хуралдаанаар:
* Нэгдсэн хуралдааны тов тогтоох тухай,
* Хуралдааныг цахимаар зохион байгуулах журам батлах тухай,
* Хороодын хилийн цэс шинэчлэн батлах, харъяалагдах орон сууцны дугаарыг батлах тухай тогтоолын Тав дугаар хавсралтанд нэмэлт нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
* Тэргүүлэгчдийн 2016 оны 41 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай,
* 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай
Дүүргийн сонгуулийн хороонд ажиллах дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилуулах санал хураах тухай зэрэг тогтоолуудыг хэлэлцэн баталлаа.