БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧДЫН САНААЧИЛГААР “ЦУС ХАНДИВЛАХ АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 тахалтай холбогдуулан хөл хорио тогтоон, оюутан сурагчдын хичээл хойшилсноор Цус Сэлбэлтийн Үндэсний Төвд цусны хангамж тасалдах эрсдэлт байдал үүсээд байна.
Тиймээс Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх “Залуучуудын Зөвлөх Хороо”-ны зохицуулагч, дэд зохицуулагчдын санаачилгаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Цус хандивлах аян”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь хүнд хэцүү цаг үед нийгэмд гэрэл гэгээ нэмэх зорилготой бөгөөд залуучууд маань 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Цус хандивлах аян”-ыг онцгой цаг үед зохион байгуулж байгаа тул дүүргийн Онцгой Комиссийн зөвшөөрлөөр нэг дор олон хүн цуглуулахгүй байхаар зохион байгуулалтыг хийж, иргэд хоорондоо 2 м-ийн зайтай байхаар заалыг бэлдэн, цусаа өгөхөөр ирсэн хүмүүсийн халууныг хэмжих, гарыг нь ариутгах болон хоёр цаг тутамд зааланд агаар сэлгэлтийг хийн, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих зэрэг ажлыг “Цус Сэлбэлтийн Үндэсний Төв”-тэй хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн 23 хорооны 80 иргэн бие сэтгэлээрээ дэмжин оролцож 159 хүний амийг аврах хэмжээний цус хандивласан байна.