БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг 00 минутад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хурлын танхимд боллоо.
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2020 оны анхдугаар хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. 2019 онд үйлдэгдсэн Гэмт хэргийн талаар нөхцөл байдлын дүн танилцуулах
2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/, хуульд орсон гол өөрчлөлтүүд
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, батлах
4. Тулгамдаж буй асуудал
5. Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлуудын талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЦАГААН ГЭГЭЭ” төрийн бус байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо.