БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ГЭР ХОРООЛЛЫН БАРИЛГАЖИЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өмч, газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн хурлын хорооны ээлжит хурал 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15:00 цагт Нутгийн удирдлагын ордны 4 давхрын Хурлын өрөөнд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ:
1. Өмч, Газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох, тайлантай холбоотой асуулт, хариулт,
2. Өмч, Газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах, зэрэг 2 асуудлыг хэлэлцэж баталлаа,
1. Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны тайлан мэдээтэй танилцаж хангалттай үнэлгээ өгөв.
2. Хурлын хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2020 онд 5 ажил, үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөгөөг баталлаа.

Хурлд:
1. А.Чинбат 10-р хороо
2. Д.Ганзориг 1-р хороо
3. Б.Нямсүрэн 10-р хороо
4. Г.Намхайдорж 16-р хороо
5. Ё.Ариунзул 2-р хороо
6. Х.Ганхуяг 12-р хороо
7. Б.Батням 10-р хороо зэрэг ИТХ-ын Төлөөлөгч нар оролцлоо.