БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны ээлжит хурал Нутгийн удирдлагын ордны 4 давхарын хурлын өрөөнд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлаар:
1. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах,
2. Бусад зэрэг 2 асуудлыг хэлэлцлээ
Мөн Хурлын хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2020 онд 6 ажил үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөгөөг баталлаа.
Хурлын хороон хуралд:
1. Д.Ганзориг 1-р хороо
2. Б.Батням 11-р хороо
3. Г.Ганзориг 17-р хороо
4. М.Батдорж 21-р хороо
5. Б.Алтангэрэл 8-р хороо
6. Х.Ганхуяг 12-р хороо
7. Б.Болор-Эрдэнэ 3-р хороо
8. Н.Эрдэнэжав 19-р хороо
9. П.Баярмаа 5-р хороо зэрэг ИТХ-ын төлөөлөгч нар оролцов.