ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХУРЛЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах хурлын хорооны ээлжит хурал Нутгийн удирдлагын ордны 4 давхарын хурлын өрөөнд хуралдлаа. Хуралд ирвэл зохих 11 төлөөлөгчөөс, Хурлын хорооны дарга Б.Болор-Эрдэнэ, гишүүн М.Алтанцэцэг, Г.Нарангэрэл, Л.Алтансүх, Н.Болдбаатар, Б.Мөнгөнсүх, П.Баярмаа нарын 7 төлөөлөгч оролцож, хурлын ирц 63,63%-тай байсан ба дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх,
2. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах хурлын хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах, батлах.
Хурлын хорооны хурлаас Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд төлөөлөгч нараас урьдчилан санал авч, хэлэлцэн 2020 онд нийт 7 ажил зохион байгуулахаар төлөвлөгөөг баталлаа.