БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН КЛУБИЙН АХЛАГЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Мэдээг хуваалцах

#Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит 14 дүгээр Хуралдааны 09 дүгээр тогтоолоор #2020 оныг "#Иргэний_Оролцоо”-ны жил болгон зарлаж, “Иргэдийг оролцоогоор дамжуулан хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 23 хорооны “Одонтой ээжүүдийн клуб”-ийн ахлагч, дэд ахлагч нар энэ онд хамтарч хийх ажлын саналаа ярилцан 2020 оны төлөвлөгөөгөө санал нэгтэй баталлаа.

Мөн 19 дүгээр хорооны Одонтой ээжүүдийн клубийн ахлагч Б.Уранзул 6, 8, 9, 11, 13, 16, 20 дугаар хороодын “Одонтой ээжүүдийн клуб”-ийн ахлагч болон дэд ахлагч нарт шүрээр “Төрийн далбаа” урлах сургалтыг зохион байгууллаа.
Дээрх хороодын ээжүүд маань өөрсдийн хороондоо урласан Төрийн далбаагаа гардуулах юм.
Идэвхтэй оролцсон “Одонтой ээжүүдийн клуб”-ийн ахлагч,
дэд ахлагч нартаа баярлалаа.