БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ АСАРДАГ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН “HAPPY MOM” СУРГАЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит 14 дүгээр Хуралдааны 09 дүгээр тогтоолоор 2020 оныг “Иргэний Оролцоо”-ны жил болгон зарласан бөгөөд “Иргэдийг оролцоогоор дамжуулан хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 23 хорооны бага насны хүүхдээ гэртээ асардаг ээжүүдийн хүсэлтээр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, дотоод гоо сайхан, эмэгтэй хүнд явагддаг биологийн өөрчлөлт, төрөлт болон сэтгэлзүйн зарим асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд 5,8,12,13 дугаар хороодын 118 ээж оролцон өөрт тулгамдаж буй эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудлаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
Идэвхтэй оролцсон ээжүүддээ баярлалаа