БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Тэргүүлэгчдийн хурлын танхимд боллоо.
Хуралд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Э.Энхзаяа, тэргүүлэгч А.Чинбат, Д.Ганзориг, Б.Мөнгөнсүх, М.Батдорж, Б.Нямсүрэн Тэргүүлэгчдийн хуралдаан хариуцсан зохион байгуулагч Ч.Мөнхсайхан нар оролцож цаг үеийн холбогдолтой 3 асуудал хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн ээлжит хуралдаанаар:
•Чиглэл өгөх тухай
•Шагналд тодорхойлох тухай
•“Баянгол-Агро парк” ОНӨТҮГ-ын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай зэрэг тогтоолуудыг хэлэлцэн баталлаа.