Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 40 төлөөлөгч ирж 97,5 хувийн ирцтэй хуралдлаа.
Тус хуралдаанаар 
1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай
3. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд даргыг сонгох тухай
4. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох тухай
5. Хуралдааны дэг батлах тухай гэсэн 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал