БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 0-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАР УРЛАЛЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Мэдээг хуваалцах

#Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санаачилгаар бага насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүдэд зориулсан гар урлалын сургалт маань 8,10,11,12,13,14,16,22,23 дугаар хороодын ээжүүдийн дунд зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтад нийт 118 ээж хамрагдсан бөгөөд сургагч багш М.Мөнхсайхан ээжүүдэд толгойн гоёл, сувдан хэлхээ, туузан урлалаар үсний гоёл чимэглэл хийхийг зааж өглөө.
Гар урлалын сургалтад хамрагдсан ээжүүд маань хүүхүүддээ баривч хийх, монгол дээл, малгай эсгэх, сутайж болон #шинэ_жилийн гоёл чимэглэл хийж сурахыг хүсэж, дараагийн сургалтын захиалгаа өгч байсан нь тус сургалт цаг үеэ олсон ээжүүдийн хэрэгцээнд нийцсэн сургалт болж чаджээ.
Мөн "Уран Ээжүүд Уран Ээжүүд" гэсэн фейсбүүк хаягт нэгдэн сургалтын талаар болон бусад мэдээлэл авах боломжтойг дуулгахад таатай байна.
Идэвхтэй оролцсон “УРАН ЭЭЖҮҮД”-дээ баярлалаа.