АРДЧИЛСАН ХУВЬСГАЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

Мэдээг хуваалцах

Энэ өдөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй удирдлагууд Mонгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 200 дугаар зарлигаар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй мөн Монгол Улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх, хадгалах, хамгаалах, үйлсэд олон жил идэвх зүтгэлтэй ажилласан Баянгол дүүргийн 160 гаруй иргэдийг Монгол Улсын Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.