БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 73 ДУГААР СУРГУУЛИЙН ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн түүхт 40 жилийн ойн энэ жил тохиож байна. Тус сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн захирал, эрхлэгч, багш, ажилтан албан хаагчид, төгсөгчдийн төлөөлөл сургуулийнхаа 40 жилийн ойн баярт хүрэлцэн иржээ.
1990 онд Ч.Шархүүхэн багшийнхаа удирдлаган дор ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөн, анхны төгсөгчийн хувьд 8б ангийн хамт олны зүгээс баярын мэнд хүргэе.
Төрөлх сургуулиа олон улсын жишигт нийцсэн сургалтын таатай орчин бүрдсэн сургуультай болгох зорилгоо биелүүлэхийг хичээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, мөн одоогийн Засаг дарга С.Одонтуяа нарын дэмжлэгтэйгээр дүүргийн удирдлагууд, хамт олонтойгоо шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд 960 хүүхдийн багтаамжтай гурван давхар шинэ сургуулиа 2017 оны хичээлийн шинэ жилээр хүлээн авч байлаа.
Цаашид ч Баянгол дүүргээс багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд эрүүл, аюулгүй, ээлтэй орчинтой хүртээмжтэй, хэрэгцээнд нийцсэн сургалтыг бий болгоход та бүхэнтэйгээ хамтран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.
Мөн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагч төгсөгчид, сургуулийн захиргаанд 40 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.