“ХЭЛ СОЁЛ-БИЧИГ МИНЬ” ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮЛСЭН СУРАГЧИДДАА ШАГНАЛ ГАРДУУЛЛА

Мэдээг хуваалцах

Үндэсний Монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх, сурталчилан таниулах зорилгын хүрээнд Ардын боловсролын тэргүүний ажилтан Ахмад багш Ч.Шархүүхэний нэрэмжит “Хэл соёл-бичиг минь” үндэсний бичгийн олимпиадыг Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн түүхт 40 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа.
Энэхүү Олимпиадыг тус сургуулийн 10-12 дугаар ангийн 200 гаруй сурагчдын дунд зохион байгуулсанаас анги тус бүрээс 3 сурагчийг нийт 9 сурагчийг шалгаруулж мөн, 12 дугаар ангийн 34 сурагчдын дунд “Хичээнгүй сайхан бичигтэн” шалгаруулах уралдаан зарлаж нэг сурагчийг тодруулж шагналаа.
Тус сургуулийг 1990 онд Ч.Шархүүхэн багшийнхаа удирдлаган дор ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөн анхны төгсөгчдийн хувьд багшийнхаа зохион байгуулж буй Олимпиадыг ивээн тэтгэж сурагчдын сурах эх хэл, соёлоо эрхэмлэн дээдлэх бахархан суралцах үйлст дэмжлэг үзүүлсэндээ 8б ангийн хамт олны зүгээс туйлын талархалтай байна. Мөн санаачилж зохион байгуулсан Ч.Шархүүхэн багш Монгол хэл уран зохиолын багш нар, сургуулийн захиргаанд талархал илэрхийлье.