БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 3,4,9 ДҮГЭЭР ХОРООДЫН ЭЭЖҮҮД ГАР УРЛАЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг “Иргэний санаачилга”-ын жил болгон зарласантай холбогдуулан бага насны хүүхдээ гэртээ харж асардаг ээжүүдийн санал хүсэлтээр гар урлалын сургалтыг эхлүүлээд байгаа билээ.
2 дахь өдрийн сургалтад дүүргийн 3,4,9 дүгээр хорооны 35 ээж хамрагдаж, сургагч багш н.Мөнхсайхан, Г.Билэгмаа нар ээжүүдэд сувдан хэлхээ, эсгий урлал болон туузан урлалаар толгойн гоёл, бага насны охидуудад зориулсан үсний гоёл, бэлэгний уут хийхийг зааж өглөө.
Мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга нартаа энэхүү сургалтад ээжүүдээ идэвхтэй оролцуулсанд сургагч багш нарын зүгээс туйлаас баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Ээжүүддээ цаашдынх нь ажил амьдралд нь аз жаргал,
эрүүл энхийг хүсэн ерөөе.