НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

Мэдээг хуваалцах

НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН БҮТЭЭСНЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИРГЭДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!
Энэ өдөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Mонгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 19 дүгээр зарлигаар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Баянгол дүүргийн 40 гаруй иргэдийг Монгол Улсын Төрийн дээд одон медаль болох Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ