БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ ДАХЬ “АРДЧИЛСАН НАМ”-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ ДАХЬ “АРДЧИЛСАН НАМ”-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА
#АН_Бүлгийн_Хурал
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь "Ардчилсан нам"-ын бүлгийн хурал Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдаж байна.
“Ардчилсан нам”-ын бүлгийн хурлаар Баянгол дүүргийн
Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/04 тогтоолын хоёрдугаар хавсралтад нэмэлт өөрчлалт оруулах тухай, Баянгол дүүргийн түрээсийн орон сууц дэд хөтөлбөр батлах тухай, Баянгол дүүргийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлах тухай, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчэнлин хийд орчмын гудамжийг тохижуулах, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай, Баянгол дүүргийн ИТХ-ын 2018 оны 10/04 тогтоолын 5,75 дахь хэсгийн "Буман жаалууд" цэцэрлэгийн нэр өөрчлөх тухай, дүүргийн төсөв хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ