БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН
ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ
АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн урилгаар Баянгол дүүргийн 5,13,14,22 дугаар хорооны иргэд Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцаж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, Монгол Төрийн түүхийн музейг үзэж сонирхсон ба дээрх хороодын 123 иргэн уг арга хэмжээнд хамрагдлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэд уулзан шахмал түлшний талаар санал бодлоо илэрхийлж, “Шахмал түлш хортой байна. Үнс асгах хооронд толгой эргэж байна. Хүмүүс айгаад галаа түлж чадахгүй түгшүүртэй байгаа” тухайгаа дурдан холбогдох албаны хүмүүст шахмал түлшний талаар иргэдийн санаа бодлыг хүргэхийг хүссэн байна.
Мөн 13 дугаар хорооны “Одонтой ээжүүдийн клуб”-ийн ээжүүд маань УИХ-ын гишүүн С.Эрдэнийн урилгаар уг арга хэмжээнд оролцож, Хүүхэд харах үйлчилгээний хууль, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн тухай, Эрүүл мэндийн даатгалын асуудал болон эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо.
Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд оролцож иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллахаа илэрхийлсэнд иргэд сэтгэл хангалуун байлаа.
Баянгол дүүргийн 5, 13, 14, 22 дугаар хороодын иргэддээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ