БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
#Тэргүүлэгчдийн_Хурал
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу 10 сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэцгээ, Тэргүүлэгч С.Мөнгөнтулга, Х.Ганхуяг, Д.Дорждулам, Г.Нарангэрэл нар оролцож, цаг үеийн холбогдолтой 5 асуудал хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн хурлаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдиийн Хурлын ээлжит хуралдааны тов тогтоох тухай, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 41 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шагналд тодорхойлох тухай, Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучдуудын соёлын ордон” ОНӨТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн батлах туха, Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай зэрэг тогтоолуудыг хэлэцэн баталлаа.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ