БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН "ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ" АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын удирдлагууд тус байгууллагаас гавьяаны амралтандаа гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа, Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэцгээ, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Ц.Билэгсүх, Зохион байгуулалт үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван, Хороодын “Иргэний танхим” хариуцсан хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн болон бусад албаны хүмүүс ахмадууддаа хүндэтгэл илэрхийлж эрүүл энх, амар амгалан, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадууд жил бүрийн баяруудаар хүлээн авч хүндэтгэл илэрхийлдэгт баярлаж явдгаа Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба болон удирдлагуудад илэрхийлж Баянгол дүүрэг бүтээн байгуулалт, ололт амжилтаараа үргэлж манлайлж, бусдаас ялгарч, ахмадуудруугаа чиглэсэн олон сайхан ажлыг хийдэгт сэтгэл тэнүүн байдаг хэмээн хэлж байлаа.
Галиндэв Энхболд Baldorj Burmaa Purvee Tsetsegmaa Dorjderem Tsetsgee Tserenjav Bilegsukh

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ