"НАМРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" 8 ДУГААР ХОРООН ДЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

"НАМРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" 8 ДУГААР ХОРООН ДЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Баянгол дүүргийн “Намрын нээлттэй өдөрлөг” 9 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 8 дугаар хорооны иргэдтэй Засаг дарга, дүүргийн удирдлагууд, харьяа хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт уулзлаа.

Уулзалтаар өнгөрсөн онд эрүүл мэнд, боловсрол, зам талбай зэрэг салбар бүрт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.

Иргэдээс маань ирж байгаа хүсэлт, саналыг тэмдэглэн авч цаашдынхаа ажилд тусгаж байгаа билээ. 8 дугаар хорооны иргэд маань идэвхтэй оролцож, өөрийнхөө сонирхсон асуултанд дүүргийн удирдлагууд мэргэжилтнүүдээс хариулт авч, үр дүнтэй ажил болж байна.

Мөн байшин хороолол дунд байрлах PC тоглоом, баар цэнгээний газрууд олширч шөнийн цагаар ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдж байгаа талаар хэллээ. Нээлттэй өдөрлөгөөс гарсан иргэдийнхээ санал хүсэлтийг авч цаашид хийх ажилдаа тусгах болно...