БАЯНГОЛ ДҮҮРЭГ “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А/80 захирамжийн дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ, хяналт шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулахаар ажлын хэсэг хуралдлаа. 
Тус хурлаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монголд үйлдвэрлэв худалдааны төв, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шашны эд зүйл худалдаалдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, хууль бус авто зогсоол үүсгэн орчны бохирдол их хэмжээгээр үүсгэж байгаа том оврын хүнд машин механизм чөлөөлөх /иргэдийн нэрлэж сурснаар 44 авто зогсоол/-ыг чөлөөлөх, Өндөр хүчдэлийн хажууд байрлах “Хос бэрс” худалдааны төвийн урд хэсгийн хүнд машин механизмыг чөлөөлөх
Амьтны гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, объектуудыг шалгах ажлын хүрээнд Барс-2 , Хар хорин худалдааны төвд шалгалт явуулах мөн Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ хамтран Хог хаягдал тогтоосон стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ажлын хүрээнд дүүргийн 16 дугаар хорооны зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэх хуудас болон шаардлага хүргүүлж ажиллахаар боллоо.