БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ОЛОН УЛСЫН “ЭНХТАЙВНЫ ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ /IWPG/ ” - ИЙН САЛБАР ХОРОО БАЙГУУЛАГДЛАА.

Мэдээг хуваалцах

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд бүртгэлтэй Олон Улсын Эмэгтэйчүүдийн Энхтайвны Нийгэмлэг нь 2013 онд байгуулагдсан ба өдгөө 130 оронд үйл ажиллагаагаа явуулж, 280 байгууллагатай хамтран ажиллаж байгаа дэлхийн 3.7 тэрбум эмэгтэйчүүдийг нэгтгэн эх дэлхийгээ эхийн халуун сэтгэлээр энэрч, үр хүүхдүүддээ амар амгалан амьдралыг өвлүүлэн үлдээхээр зорьж үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. 
Дэлхийн эмэгтэйчүүдийн энхтайвны өдөр 4 сарын 26-ныг тохиолдуулан Энхтайвны төлөөх эмэгтэйчүүдийн өдөрлөгийг зохион байгуулсан ба арга хэмжээнд дүүргийн эмэгтэйчүүдийг төлөөлж 54 иргэн оролцсон нь хорооны идэвхитэн эмэгтэйчүүдээс гадна боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгөх сайн дурын ажлыг санаачлан хэрэгжүүлдэг эмэгтэйчүүд, Алдарт эхийн одонтой ээжүүдийн төлөөлөл байлаа.

Өдөрлөгийн үеэр ОЛОН УЛСЫН “ЭНХТАЙВНЫ ТӨЛӨӨХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ/IWPG/ ” - ИЙН БАЯНГОЛ САЛБАР ХОРОО байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, Энхтайвныг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд улс орнуудын төрийн тэргүүнүүд нэгдмэл зорилготой санаачлага гарган идэвхитэй оролцохыг уриалсан ЭНХТАЙВНЫ ЗАХИДАЛ бичих үйл ажиллагаа болсон нь оролцогчдын талархлыг хүлээж бахарлыг төрүүлж байлаа.