БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН ХҮҮХДҮҮД "ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Дүүргийн ИТХ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 21 – ний өдрийн удирдамжийн дагуу хүн төрөлхтөний амьдралын эх булаг болох “Ой” болон “Ус”-ны олон улсын өдрийг тохиолдуулан ой, усны ач тус, тэдгээрийн нөөцийн өнөөгийн байдал, ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, усыг гамнах, зохистой хэрэглэх, ой модыг хайрлан хамгаалах дадал зуршлыг бий болгоход олон нийтийг уриалах, нэг өдрийн зохистой хэрэглээнээс гарах хэмнэлт, үр дүнгийн талаар хэлэлцүүлж улмаар бидний амьдралын гол тэтгэгч болох ой болон усыг хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгоход нөлөөлөх үйл ажиллагааг дүүргийн бүх ЕБС дээр амжилттай зохион байгуулагдлаа. 
Дээрх удирдамжийн хүрээнд дараахь үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнд: 
- “Цэнгэг ус-тэгш хүртээмж”, “Усаа хэмнэх нь”, “Ус чандмань эрдэнэ”, “Усны зохистой хэрэглээ”, “Ногоон дэлхий”, “Ой ба ус” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулж 4627 сурагч, 
- Ой болон усны талаарх мэдлэг сорих АХА тэмцээнд 464 сурагч, 
- “Усаа хэмнэцгээе” , “Ус бол гэрэлт ирээдүй” – уриалга зөвлөмж, ханын сонин,
- “Ойд суралцахуй” өдөрлөг зохион байгуулж 180 сурагч, 
- Гар зургийн уралдаан зарлаж 450 сурагчийн бүтээлээр үзэсгэлэн, 
- “Ойн боловсрол “ сэдвээр ЭСЭЭ бичлэгийн уралдаан, 
- Эко клубын гишүүн-сурагчид Туул голын ай сав газраар “Байгальд ээлтэй явган аялал, 
- “Өнөөдрийн хэмнэсэн усны дусал бүр маргаашийн үнэт баялаг” сэдэвт богино хэмжээний ТВ шторк, анимэйшн хийж олны хүртээл болгох зэрэг үйл ажиллагаануудаар дамжуулан 1000 гаруй эцэг эх, 6700 гаруй сурагчдыг хамруулсан байна. 
Энэхүү үйл ажиллагааг дэмжин Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын усны инженерүүд, ерөнхий боловсролын сургуулиудын газар зүйн багш, нийгмийн ажилтнууд нар хамтран ажиллалаа.