БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ИРГЭДИЙГ МАНЛАЙЛАХ САЙН ТУРШЛАГУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, дүүргийн 23 хороодын иргэд болон сонирхлын бүлгүүд мөн клубуудийн ахлагчид, гишүүд оролцож туршлага дээр үндэслэн хэрхэн иргэдтэй харилцах, харилцаа хандлагыг өөрчлөх талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор “Иргэдийг манлайлах сайн туршлагууд” сэдэвт сургалтыг эхлүүлээд байна. 
Тус сургалтад хамрагдсанаар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон клубийн ахлагчид, дэмжигчдийн идэвх санаачлага нэмэгдэж, манлайллын ур чадвар хөгжих юм. 
Орон нутгийн анхан шатны нэгж дээрх иргэдийн оролцооны жишиг сайн туршлагыг судалсанаар Иргэдийн Нийтийн Хурал болон хороодын иргэдийн сонирхолын бүлгүүдийн үйл ажиллагаа идэвх сэргэж, клубуудын гишүүнчлэлийн хүрээ өргөжих ач холбогдолтой сургалт боллоо. 
Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулсан “Нутгийн удирдлагын нийгэмлэг”-ийн хамт олон болон багш Ц.Батгэрэлдээ баярлалаа.