4 ТОЙРГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧ НАР БАЯНГОЛ ДҮҮРГИЙНХЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 11,23,15,16,17,18,19 дүгээр хороодын 50 гаруй хэсгийн ахлагч нар дүүргийн бүтээн байгуулалттай танилцлаа. 
Иргэдтэйгээ байнга ойр дотно нүүр тулж ажилладаг “Хэсгийн ахлагч” нар маань маань Усан спорт, сургалтын төв, Гэр бүл ёслолын ордон, Ахмад хөгжлийн ордон, Баянгол дүүргийн Ахмадын болон хүүхдийн эмнэлэг, Хүүхэд залуучуудын соёлын ордноор зочилж, үзүүлж буй үйлчилгээтэй танилцлаа.
Танилцах аялалд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үрийнтуяа 4 дүгээр тойргийн хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан бүтээн байгуулалтуудыг иргэдэд таниулж сурталчилах, талаар санал бодлоо солилцон, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцуулан “Бид Баянгол дүүргээрээ бахархаж байна 2019” аяны дурсгалын зураг , “Баянгол дүүрэг-2018” тайлангийн сэтгүүлийн хамт гардуулан өглөө.