БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ “ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРОО”-НЫ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Мэдээг хуваалцах

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Залуучуудын Зөвлөх Хороо”-ны зохицуулагч нарын уулзалт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордны 2 давхрын Иргэний танхимд зохион байгуулагдлаа.

Тус уулзалтын үеэр Залуучуудын Зөвлөх Хорооны зохицуулагчид маань хоёрдугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөний талаар ярилцан саналуудаа тусгасан ажил хэрэгч уулзалт боллоо.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Оюутан залуучуудын Спортын наадам-2019” арга хэмжээний сагсан бөмбөг, волейболын тэмцээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, мөн мод тарих өдрийг тохиолдуулан залуучуудаа уриалан мод тарих Залуучуудын Зөвлөх Хорооны нэрэмжит төгөлтэй болох, иргэдийг уриалан хог хаягдлаа ангилан ялгах ажлыг хамтын хүчээр хийх, хэвшүүлэх, явган аяллыг тогтмол зохион байгуулах гэх мэт ажлыг хийхээр төлөвлөв.

Түүнчлэн дараагийн уулзалтаар хэлэлцэх болон шийдэх асуудлын жагсаалт гарган өдөр цагаа тохирлоо.