МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Д.ПҮРЭВДОРЖИЙН “ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙН ЯРУУ ДУУЛЛЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн санаачилгаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн яруу дууллын өдөрлөгийг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Тус өдөрлөг нь ирээдүй, хойч үеийн залууст Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, эх оронч иргэн төлөвшүүлэх зорилготой бөгөөд сурагчдад Монгол хэлний баялаг үгийн сан, уран яруу найруулгыг мэдрүүлэх, тусгаар тогтнол түүний үнэ цэнийг ойлгуулах, сурагчдын хэл яриаг зүгшрүүлэх, ой тогтоолтыг сайжруулахаас гадна хүүхдийн хөгжил төлөвшлийг хангах хүмүүжлийн ач холбогдолтой юм. Баянгол дүүргийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүд 2019.04.04-ний 12 цагт нэгдсэн журмаар “Тусгаар тогтнол” шүлгийн яруу дууллын өдөрлөгийг зохион байгуулсан ба санаачлагч “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн өдөрлөг дээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы дэд дарга Б.Бурмаа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, ИТХ-ын төлөөлөгч Ж.Бор, Н.Болдбаатар, Ш.Давааням, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар оролцон сурагчдад баяр хүргэж, “Тусгаар тогтнол” шүлгийг хамтдаа уншлаа.