ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөв санхүү, эдийн засгийн Хурлын хорооны анхдугаар хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нутгийн удирлагын ордонд хуралдлаа. 
Хуралдаанд БГД-ийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн Хурлын хорооны дарга Б.Нямсүрэн, хурлын хорооны гишүүд Г.Энхболд, Б.Бурмаа, А.Чинбат, С.Мөнгөнтулга, П.Өлзийнаран, Г.Бат-Эрдэнэ, Ж.Баатар нар оролцож тус хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах, бусад гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд нийтдээ 6 ажлыг хийж гүйцэтгэхээр тусган баталлаа. Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бодь-Амар танилцуулга хийж, орлогын гүйцэтгэлийн биелэлтийг танилцуулж мэдээлэл хийсэн. Мөн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Х.Наранцэцэг, Баянгол шинэ өргөө ОНӨТҮҮГ-н холбогдох хүмүүс хүрэлцэн ирж тасалдаад байгаа хог хаягдлын хураамжийг хэрхэн тасалдалгүй төвлөрүүлэх, иргэдэд хуулийн мэдлэг мэдээлэл олгох талаар харилцан мэдээлэл сольж зөвлөмж гаргасан. Тус дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Н.Энхтуяа төлөөлөгчдөд Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал – 2018 оны үзүүлэлтийн талаарх мэдээллийг танилцуулав.