МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН МӨРДӨС НЭГТ АНДУУД" БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байгаа билээ. 
Тэгвэл өнөөдөр "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Мөрдөс нэгт андууд” баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Мөрдөс нэгт андууд” баярын нээлтэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа, Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлэн, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид болон чөлөөнд байгаа бэлтгэл офицер, цэргийн үүрэгтэн, ахмад дайчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын “Хүндэт өргөмжлөл” болон гарын бэлгийг нийт эрчүүддээ гардууллаа.Мөн нийт хүрэлцэн ирсэн Баянгол дүүргийн эрчүүддээ зориулж Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучид, бүжигчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим урлагийн тоглолтоо сонирхууллаа.