БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРООНЫ ГИШҮҮН ЗАЛУУЧУУДЫН “ЦАСНЫ БАЯР-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг “Иргэний санаачлага”-ын жил болгон зарласантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн залуучуудын санаачлагаар “Цасны баяр-2019” арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Их тамир амралтын газарт амжилттай зохионбайгууллаа.
Цасны баярын арга хэмжээнд дүүргийн 23 хорооны 238 залуу оролцож цасны сумо, олс таталт, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр тэмцээн зохион байгуулж багийн дүнгээр байр эзлүүллээ. Үүнд:
1 дүгээр байр 12 дугаар хорооны баг
2 дугаар байр 15 дугаар хорооны баг
3 дугаар байр 18 дугаар хорооны баг тус тус шалгарч шилдэг багийн шагналуудыг хүртлээ.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд оролцож нийт 23 хороогоо төлөөлөн оролцсон “Залуучуудын зөвлөлдөх хороо”-ны залуучууд, баг тамирчидад баяр хүргэн та бүхний санаачлан хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг дүүргийн зүгээс байнга дэмжин ажиллах болно, цасны баярын арга хэмжээнд оролцсон дүүргийн 23 хорооны Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүд залуучууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.