БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны ээлжит хурал Нутгийн удирдлагын ордны 4 давхарын хурлын өрөөнд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
1. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох, тайлантай холбоотой асуулт, хариулт, 
2. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах,
3. Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал-2018 оны үзүүлэлт /мэдээлэл сонсох/
4. Хурлын хорооны төлөөлөгчдөөс 2019 оны Сургалтын хэрэгцээний судалгаа авлаа.
Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэц тохижилтын асуудал эрхэлсэн Хурлын хороо 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн хуралдааны төгсгөлд тус хорооны гишүүдээс 2019 оны сургалт, мэдээллийн ажлын хэрэгцээний судалгааг авлаа.