БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦАА, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ГЭР ХОРООЛЛЫН БАРИЛГАЖИЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өмч, газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн хурлын хорооны ээлжит хурал 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 14:00 цагт Нутгийн удирдлагын ордны 4 давхарын Хурлын өрөөнд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
Хурлаар Өмч, Газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох, тайлантай холбоотой асуулт, хариулт, 
Өмч, Газрын харилцаа, дахин төлөвлөлт, гэр хорооллын барилгажилтын асуудал эрхэлсэн Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулах, санал авах,
Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал-2018 оны үзүүлэлт /мэдээлэл сонсох/
Хурлын хорооны төлөөлөгчдөөс 2019 оны Сургалтын хэрэгцээний судалгаа авах ажиллагаа зэржг асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын ирц: Хуралд ирвэл зохих 13, ирсэн 8, ирц 61.5%.
А.Чинбат 10-р хороо
Д.Ганзориг 1-р хороо
Г.Намхайдорж 16-р хороо
Ё.Ариунзул 2-р хороо
Д.Дорждулам 4-р хороо
Х.Ганхуяг 12-р хороо
Б.Батням 10-р хороо 
Ж.Баатар 1-р хороо зэрэг ИТХ-ын Төлөөлөгч нар оролцлоо. 
Хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа. 
Хуралдааны төгсгөлд тус хорооны гишүүдээс 2019 оны сургалт, мэдээллийн ажлын хэрэгцээний судалгааг авснаар хурал өндөрлөлөө.