ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Мэдээг хуваалцах

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах Хурлын хорооны ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13:30 цагт Нутгийн удирлагын ордонд хуралдлаа. 
Хуралдаанд БГД-ийн ИТХ-ын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, олон нийттэй харилцах Хурлын хорооны дарга Б.Болор-Эрдэнэ, хурлын хорооны гишүүд Г.Нарангэрэл, М.Алтанцэцэг, Д.Дэлгэрбат, Н.Болдбаатар, Л.Алтансүх нар оролцож тус хурлын хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, гадаад харилцаа, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх, бусад гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд нийтдээ 5 ажлыг хийж гүйцэтгэхээр тусган баталлаа. 
Мөн тус хуралд дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Н.Энхтуяа төлөөлөгчдөд Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал – 2018 оны үзүүлэлтийн талаарх мэдээллийг танилцуулав.