БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.ЭНХБОЛД ДҮҮРГИЙНХЭЭ АХМАДУУД, ӨНДӨР НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд дүүргийнхээ ахмадууд, өндөр настнуудын амар мэндийг нь мэдэж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон хороо тус бүрээс эх орон, нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшилд идэр залуу насаа зориулан хөдөлмөрлөж, одоо Баянгол дүүрэгт амьдарч байгаа өндөр настнууд оролцож байна.
Баянгол дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ "Баянголчууд бид иргэдийнхээ санал, хүсэлтийг хүлээн авч дүүргийнхээ хөгжлийн бодлогыг иргэдийхээ саналд тулгуурлан боловсруулж, 2012 оноос хойш түүхэн бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгээд байна. Ахмадууд та бүхэндээ зориулан "Ахмад настны эмнэлэг", "Ахмад хөгжлийн ордон" байгуулаад зогсохгүй та бүхнийхээ үр хүүхэд, ач зээ нарт зориулсан "Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон", "Хуримын ордон", "Усан бассейн сургалтын төв", "Эрүүл мэндийн төв" зэргийг байгуулсан бол удахгүй дөрвөн улирлын "Баянгол хүүхдийн зуслан"-тай болох гэж байна. 
Мөн ахмад настангууддаа зориулж Баянгол дүүрэг маань Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд дэмжиж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье." гэлээ. Хүндэтгэлийн арга хэмжээ эгшигийн цэнхэр хадаг, ахмадуудын халуун яриа дүүрэн үргэлжилж байна