БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНААС ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРЬЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн нийгэм, эдийн засгийг 2017-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Баянгол дүүргийнхээ хөгжлийн шийдлийг тодорхойлсон, нээлттэй засаглалтай, хүүхэд багачууд нь сургууль цэцэрлэгтэй, эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээтэй, ард иргэд нь ажилтай орлоготой, амьдрахад ая тухтай, аюулгүй, амгалан дүүрэг” болох зорилтыг тодорхойлсон хэдий ч нийгмийн эрсдэлт нөхцөл байдлыг бууруулахад нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, санаачлага, хамтын ажиллагаа, тэдний үлгэр дууриал, манлайлал нэн чухал юм.
Баянгол дүүргийн иргэдэд эрүүл, таатай, амар тайван, аюулгүй амьдрах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд салбар, салбарын нийгмийн ажилтнуудын манлайлал, идэвх, санаачлагад тулгуурлан өсвөрийн элч нараараа уриалан арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилго бүхий уулзалтыг БГД-ийн ИТХ-аас 2019 оны 02 дугаар сарын 27 - ны өдөр Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж, ЕБС-ийн 28 нийгмийн ажилтнууд оролцлоо.
Энэхүү уулзалтаар дүүргийн ИТХ-аас 2019 онд олон нийт рүү чиглэсэн ажлын төлөвлөгөөний төсөл, 2018 онд “НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН”-өөс гарсан уриалгыг хэрэгжүүлэх, 2019 онд зохион байгуулагдах арга хэмжээний саналыг танилцуулж, хамтран хэрэгжүүлэх талаар харилцан мэдээлэл солилцлоо. 
Мөн энэхүү арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан ажилтнууд оролцоогоо хангалаа.