БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ АХМАДУУДДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын удирдлагууд тус байгууллагаас гавьяаны амралтандаа гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа, Ж.Наранмандах, Ажлын албаны дарга Э.Энхзаяа, Зохион байгуулалт үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван, болон бусад албаны хүмүүс ахмадууддаа хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардуулж ирж буй шороон гахай жилдээ эрүүл энх, амар амгалан, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
Мөн ахмадууддаа Баянгол дүүргийн "Гэр бүл, ёслолын ордон", “Ахмад хөгжлийн ордон”-той танилцуулж, урлагийн тоглолт сонирхуулан үдийн цай хамт ууж нэг өдрийг хамт өнгөрөөлөө.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадууд жил бүрийн баяруудаар хүлээн авч хүндэтгэл илэрхийлдэгт баярлаж явдгаа Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба болон удирдлагуудад илэрхийлж Баянгол дүүрэг бүтээн байгуулалт, ололт амжилтаараа үргэлж манлайлж, бусдаас ялгарч, ахмадуудруугаа чиглэсэн олон сайхан ажлыг хийдэгт сэтгэл тэнүүн байдаг хэмээн хэлж байлаа.