НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2017-2020 оны үйл ажиллагааны стратегийн зорилт болон “Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дотоод сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжийн ажилтан, албан хаагчдыг төрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадвар арга зүйд сургах, чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхим Боловсрол судлалын тэнхимийн багш нартай хамтран Баянгол дүүргийн 23 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар мөн 23 хорооны 210 Хэсгийн ахлагч нийт 310 албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав: 
• Орон нутгийн хөгжлийн стратеги, ажиллах арга зүй
• Орон нутагт нөлөөлөл хийх арга зүй 
• Орон нутгийн хэрэгцээг тодорхойлох дүн шинжилгээний арга зүй
• Удирдлагын сэтгэл зүй
• Нийгмийн удирдлага, шинэчлэлийн орчин үеийн онцлог, мэргэжлийн удирдлагаар хангах арга зүй
• Олон нийтийн асуудлыг шийдвэрлэх арга зүй зэрэг сэдвийн хүрээнд дөрвөн бүлэгт хуваагдан хоёр өдрийн турш вакуумжуулсан сургалтыг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга П.Цэцэгмаа, болон хэлтэс, албадын удирдлагууд оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэн, сургалтанд хамрагдсан нийт албан хаагчдад сертификат гардууллаа.