БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр буюу 01 сарын 24-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Э.Энхзаяа, Тэргүүлэгч Г.Нарангэрэл, Д.Дорждулам, Ё.Ариунзул, С.Мөнгөнтулга, П.Баярмаа нар оролцож, цаг үеийн холбогдолтой 6 асуудал хэлэлцэн баталлаа. 
Өнөөдрийн хурлаар 2019 оныг "Иргэний санаачлагын" жил болгон зарлах тухай, Тэргүүлэгчдийн 2018 оны 18 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Төрийн дээд шагнал, цол, одон медалиар тодорхойлох тухай, "Гэр бүл, ёслолын ордон", Баянгол Агро парк ОНӨТҮГ-ын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай, 73 дугаар сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай зэрэг тогтоолуудыг хэлэцэн баталлаа.