ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, амэилт бүтээлээ төр засагтаа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 12 сарын 29 ны өдөр Баянгол дүүргийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо.
Шагналыг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг нар гардуулж баяр хүргэлээ.
Баянгол дүүргээс Хөдөлмөрийн хүндэт медалиар 24 хүн, Алтан гадас одонгоор 30 хүн шагнагдсан бол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 9 хүн, Цэргийн гавъяаны одонгоор 1 хүн, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 хүн шагнагдан энгэртээ зүүлээ. 
Шинэ оны босгон дээр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан Баянгол дүүргийн 67 иргэддээ баяр хүргэж шинэ оны мэнд дэвшүүлье.

ОН ЦАГИЙН ТООЛЛООР УЧИРАН ЗОЛГОЖ БАЙГАА ШИНЭ ОНОО ОД ХИЙМОРЬТОЙ УГТААРАЙ.