БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “2018-ОНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭД” ТОДОРЛОО.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ЖИЛ болгон зарласантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийг идэвхжүүлэх зорилгоор хороо бүрээс нэг иргэнийг ОНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН-ээр шалгаруулах арга хэмжээ болж өндөрлөлөө.

2018 оны Хариуцлагатай иргэдэд тууз, өргөмжлөл, иргэний зөвлөлийн гишүүний батламжийг гардуулах ёслолын ажиллагаанд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Б.Бурмаа, дэд дарга П.Цэцэгмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“ОНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН”-д Баянгол дүүргийн 23 хороодын 111 иргэн нэр дэвшиж нийт 13439 иргэн санал өгч хороо тус бүрээс 1 иргэн тодорлоо. Дээрх “ОНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнээр батламжлагдаж цаашдаа дүүргийн бодлого шийдвэрт иргэдээ төлөөлөн дуу хоолойгоо хүргэх “Иргэний индэр”-ийг ажиллуулах юм.