БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн ИТХ-ын даргын 2018 оны А/137 тоот захирамжийн дагуу дүүргийн иргэдэд эрүүл, таатай, амар тайван, аюулгүй амьдрах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд салбар хоорондын уялдаа, салбар салбарын нийгмийн ажилтнуудын санаачлага, манлайлал, нягт хамтын ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэх, улмаар нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд бүтээлчээр оролцох хандлагыг идэвхижүүлэх зорилго дор нэгдэн 350 гаран ажилтан албан хаагчид, мэргэжилтний оролцоо бүхий зөвлөгөөнөө өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд амжилттай зохион байгуулагдав. 
Энэхүү зөвлөгөөний хүндэт зочноор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд болон ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлогын Хурлын хорооны гишүүд, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, орлогч Г.Нарангэрэл нар оролцож зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.
Зөвлөгөөнийг нээж дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд хэлсэн үгэндээ .....
Мөн дүүргийн ЕБС-ийн өсвөр насны сурагчдаас эрүүл мэнд, экологи, эрх зүй, хүүхдийн эрхийн чиглэлээр бэлтгэгдсэн Өсвөрийн элч нарын төлөөлөл энэхүү зөвлөгөөнд урилгаар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээсэн үзүүлбэр байлаа. 
Зөвлөгөөний үеэр дүүргийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд салбар салбарын нийгмийн ажилтнуудын оролцоог бодитоор тодорхойлох, хамтын ажилагааны санал санаачлагууд, нийгмийн салбарын өнөөгийн байдал, хүн ам, гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настнуудад зориулсан хөгжлийн болон нийгэм сэтгэлзүйн үйлчилгээний хэрэгцээний талаарх судалгаа мэдээлэл, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өрхийн эрсдэлт байдлыг бууруулахад салбар дундын уялдаа холбоог хангах нь зэрэг гол чухал сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавигдаж мэдээлэл, зөвлөгөө, арга зүй өгөгдсөн нь онцгой ач холбогдолтой байлаа. 
Зөвлөгөөнд оролцсон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамж болон хорооны хөгжлийн нийгмийн ажилтнууд, сургуулийн өмнөх боловсролын арга зүйч нар нэгдэн уриалга гаргасан ба дүүргээ “НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ДҮҮРЭГ” болгох, “ НЭГ ИРГЭН - НЭГ АМЬ – НЭГ ХАМГААЛАЛ “ уриан дор нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд хүн бүр манлайлан оролцохоо илэрхийллээ.
Дээрх зөвлөгөөнийг зохион байгуулахад мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхим, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл” төсөл, “Монгол өрх" сэтгэлзүйн хүрээлэн, дүүргийн Прокурорын газар, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1,2 –р хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.