ДҮҮРГИЙНХЭЭ 23 ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДДЭЭ “НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬ”-ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Иргэний боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийнхээ иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нэг бүрчлэн судалж шинжлэн цаашдын бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлэх зорилгын хүрээн дүүргийн 23 хорооны зорилтот бүлгийн иргэдэд “Нийгмийн халамжийн шинэчилсэн хууль, Хөдөлмөр эрхлэлтийн талаарх” сургалтыг дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амос” ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтаар нийт 50 гаруй зорилтот бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлалын талаарх мэдээлэл,“Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын танилцуулга, эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Уг үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Б.Бурмаа, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Сувдаа болон “Амос” ТББ-ын эрүүл мэнд хариуцсан захирал Б.Энхбаяр нар оролцож тэдэнд тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл, зөвлөгөө өглөө. 
Мөн хүрэлцэн ирсэн зорилтот бүлгийн иргэддээ сэтгэлийн дэм үзүүлж гарын бэлэг гардуулж, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүслээ .