БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ЖАНРАЙСИГ” ШАГНАЛТАНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Алтан Жанрайсиг” шагналтанг жил бүр тодруулдаг уламжлалтай бөгөөд 2018 оны хувьд “Иргэний боловсрол”-ын жилийн үйл ажиллагаатай давхцаж буйгаараа онцлог болж байна. 
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Алтан Жанрайсиг” шагнал нь: 
 Төр, нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан Баянгол дүүргийн иргэн, 
 Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагыг иргэдэд сурталчлах, тухайн аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх мөн эрүүл аюулгүй дүүрэг болох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэх, дүүргийн иргэдийн төлөө хийсэн бүтээн байгуулалт, ажил үйлсийг нь алдаршуулах зорилготой.